Украины атомын цахилгаан станцыг Оросууд буудсаны улмаас олон хүн амь үрэгдэж, шархадсан гэж Украины гадаад хэргийн яам мэдэгдлээ. Одоогоор Запорожжиа үйлдвэр аюулгүй ажиллаж, ажилчид цацрагийн түвшин хэвийн байгаа эсэхийг хянаж байна гэжээ.
Мэдэгдэлд "Үргэлжилсэн буудлага, тулааны улмаас станцын ойролцоох бүс нутгийг нүүлгэн шилжүүлэх боломжгүй байгаа тул энгийн иргэдийг оролцуулаад олон мянган хүн хохирох болно" гэжээ. Мөн Запорожжид учирч болзошгүй цөмийн гамшиг нь Чернобыл, Фукушима зэрэг атомын станцуудад гарсан ослоос ч дор байж магадгүй гэж тус яам мэдэгдсэн байна. Иймд Украины гадаад хэргийн яам олон улсын хамтын нийгэмлэгийг Оросын цэргүүдийг бүс нутгаас албадан гаргахад тусалж, аюулгүй байдлыг хангахыг уриалжээ.
Эх сурвалж: BBC