Ойрын өдрүүдэд Украины асуудал улам бүр хурцдаж, олон хүн амиа алдана гэж НАТО / Умард Атлантын Гэрээний Байгууллага/ мэдэгдлээ.
Тодруулбал, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга И.Столтенберг, “Ирэх хоёр хоногт Украйны байдал улам дордоно. Олон хүн амиа алдана, сүйрэл улам ихсэх болно. Иймд НАТО Оросыг ямар ч нөхцөлгүйгээр цэргээ нэн даруй гаргаж, хэлэлцээр эхлүүлэхийг уриалж байна. НАТО Оростой дайн хийхийг эрмэлздэггүй бөгөөд зөрчил гарахаас зайлс хийхийн тулд цэргийн харилцааны сувгийг нээлттэй байлгах болно. НАТО-гийн нисэх онгоц, цэргүүд Украинд байх ёсгүй гэж тус эвсэл үзэж байгаа” гэж өнөөдөр /2022.03.04/ мэдэгджээ.
Эх сурвалж: Varlamov news