Германы канцлер О.Шольц ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй утсаар ярьж, “Цэргийн ажиллагаагаа даруй зогсоохыг шаардсан” гэж Германы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч өнөөдөр /2022.03.04/ мэдэгдлээ. Мөн О.Шольц В.Путинд хандан тулалдаан болж буй бүс нутгуудад хүмүүнлэгийн тусламж авах боломж олгохыг уриалжээ. Нэг цаг үргэлжилсэн тус яриа хэлэлцээний үеэр ирэх амралтын өдрүүдэд “Орос, Украины хооронд дахин хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа тухайгаа ярьсан” гэж хэвлэлийн төлөөлөгч нэмж хэлэв.
Эх сурвалж: BBC