“Оросын цэргүүд Киев хотын төвөөс хойд зүгт 25 км-ын зайд, мөн Чернигов, Харьков хотын төвөөс 10 км-ын зайд байсаар байна” гэж АНУ-ын батлан хамгаалахын албаны хүн өнөөдөр /2022.03.04/ сэтгүүлчдэд мэдэгджээ.
Тэрээр, “Харьков, Чернигов хотууд өргөн цар хүрээтэй тул, хотын төвөөс 10 км-ийн зайд байна гэдэг нь "хотын захад байхтай адил юм" гэж онцолсон байна. Мөн өмнөд хэсгийн Николайв хотын ойролцоо Украин, Оросуудын хооронд мөргөлдөөн болж байна. Ажиглалтын мэдээгээр Оросууд өмнөд хэсгийн Мариуполь хотыг хараахан аваагүй байгаа ч тэнд тулаан үргэлжилсээр байна гэжээ. Тэрээр "Оросын цэргүүд Мариуполь руу үргэлжлүүлэн давшиж байгааг бид ажигласан. Учир нь Оросууд хойд зүгээс Мариуполь руу хөдөлж, Азовын тэнгисийн эрэг рүү шилжихийг хүсч байна" гэжээ.
Эх сурвалж: CNN