Өчигдөр /2022.03.04/ Германы канцлер О.Шольц ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй нэг цаг гаруйн хугацаанд утсаар ярьсан талаар Германы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн.
Тэгвэл тус утасны ярианы талаар ОХУ-ын Кремлиэс дараах мэдээллийг нийтэлсэн байна. Тус мэдээлэлд, “О.Шольц энгийн иргэд амиа алдсан тухай мэдээлэлд санаа зовж буйгаа илэрхийлсэн бөгөөд үүний хариуд В.Путин барууныхан Донбассын оршин суугчдыг хоморголон устгасан явдлыг найман жилийн турш нүдээ анижбайсныг эргэн дурсав.
“Орос улс Украины талтай, мөн Украинд энх тайван тогтоохыг хүсч буй хүн бүртэй яриа хэлэлцээ хийхэд нээлттэй, гэхдээ Оросын бүх шаардлагыг биелүүлсэн нөхцөлд Орос улс нээлттэй гэдгийг В.Путин онцолсон байна. В.Путин, “Бид Украины төвийг сахисан, цөмийн бус статус, Крымийн Оросын эзэмшил, түүнчлэн Донецк, Луганск мужуудын засаг захиргааны хил дэх бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрөх тухай ярьж байна” гэв. В.Путин мөн О.Шольцид хэлэхдээ, “Украинд гуравдагч орны хөлсний цэргүүд, тэр дундаа Косовогийн дайчид, Сирид цэргийн ажиллагаа явуулж байсан туршлагатай жикистууд гарч ирэх нь нэмэгдэж байна” гэж буруутгажээ.
Эх сурвалж: Varlamov news