“Оросын армийн талаар худал мэдээлэл нийтэлсэн бол 15 жил хорих ялаар шийтгэх” хууль гарсан тул BBC зэрэг хэвлэлүүд ОХУ-аас гарлаа

“Оросын армийн талаар худал мэдээлэл нийтэлсэн бол 15 жил хорих ялаар шийтгэх” хууль гарсан тул BBC зэрэг хэвлэлүүд ОХУ-аас гарлаа

Оросын Зэвсэгт хүчний талаарх худал мэдээлэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуульд өчигдөр /2022.03.04/ В.Путин гарын үсэг зурсан байна. Ингэснээр Оросын армийн талаар хуурамч мэдээлэл хийсэн гэх хүн тус улсын хуулиар 3-15 жилийн хугацаанд хорих ялаар шийтгүүлэх нөхцөл бүрджээ.

Иймд BBC, CNN, Bloomberg, The Bell зэрэг Дэлхийн томоохон хэвлэлийн мэдээллийн агентлагууд ОХУ-аас гарч буйгаа мэдэгдлээ.

Энэ талаар BBC агентлагийн гүйцэтгэх захирал Т.Дэйви, “Энэ хуулиар хараат бус сэтгүүл зүйн үйл явцыг гэмт хэрэг гэж үздэг боллоо. Энэ харамсалтай үйл явдлын үр дагаврыг бүрэн дүүрэн үнэлэхийн зэрэгцээ Орос дахь BBC News-ийн бүх сэтгүүлч, туслах ажилтнуудыг түр хугацаагаар зогсоохоос өөр сонголт бидэнд үлдээгүй. BBC News-ийн ОХУ-аас гадуур үргэлжлүүлэн ажиллах болно” гэж мэдэгдлээ.

Мөн The Bell-ийн онлайн хэвлэл, “Оросын зэвсэгт хүчний үйл ажиллагааны талаар хуурамч мэдээлэл тараасан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны дараа сэтгүүлчдийн хувийн эрсдэл шинэ түвшинд шилжлээ. Үүнтэй холбогдуулан бид "цэргийн тусгай ажиллагаа"-ыг сурвалжлахаа бүрэн зогсоохоор боллоо” гэж мэдэгдээд байна.

Эх сурвалж: Varlamov news




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө