Сингапур ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээгээ танилцууллаа

Сингапур ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээгээ танилцууллаа

Сингапур өнгөрсөн бямба гараг /2022.03.04/-т Орост чиглэсэн хориг арга хэмжээний жагсаалтыг зарласан бөгөөд үүнд стратегийн бараа бүтээгдэхүүний экспортын хяналт, санхүүгийн арга хэмжээ багтсан байна.

Тухайлбал,

  • Сингапурын гаалийн газар цэргийн бараа, электрон бараа, компьютер зэрэг"Харилцаа холбоо, мэдээллийн аюулгүй байдал"-д бүртгэлтэй бүх төрлийн зөвшөөрлийг ОХУ-д өгөхөөс татгалзах.
  • Сингапурын бүх санхүүгийн байгууллагууд Оросын томоохон санхүүгийн байгууллагуудтай гүйлгээ хийх, бизнесийн харилцаа тогтоохыг хориглох.
  • Сингапур ОХУ-ын засгийн газар, ОХУ-ын Төв банк эсвэл тэдгээрийн эзэмшдэг аливаа байгууллагад гүйлгээ хийх, хөрөнгө босгох ажлыг хөнгөвчлөхийг хориглох.
  • Сингапур салан тусгаарлагчдын Донецк, Луганск мужуудад тээвэр, харилцаа холбоо, эрчим хүчний салбарт санхүүгийн үйлчилгээ үзүүлэхийг хориглох.
  • Дижитал төлбөрийн токен үйлчилгээ үзүүлэгчид "эдгээр санхүүгийн арга хэмжээг тойрч гарахад тустай" аливаа гүйлгээг хөнгөвчлөхийг хориглоно.

гэжээ.

Эх сурвалж: CNN