АНУ В-52 бөмбөгдөгч онгоцоор НАТО-гийн орнуудын зүүн жигүүрийн дээгүүр нисчээ

АНУ В-52 бөмбөгдөгч онгоцоор НАТО-гийн орнуудын зүүн жигүүрийн дээгүүр нисчээ

Оросууд Украин руу довтолж байгаа хоёр дахь амралтын өдрөөрөө эв нэгдэлтэй байгаагийн илэрхийлэл болгон АНУ баасан гараг /2022.03.04/-т НАТО-гийн гишүүн орнуудын зүүн жигүүрт “B-52 Stratofortress” бөмбөгдөгч онгоцуудыг нисгэж, Герман, Румыний армитай хамтран сургуулилт хийжээ.

АНУ-ын Агаарын цэргийн хүчний хамгийн том стратегийн бөмбөгдөгч эдгээр онгоцууд Английн Хатан хааны агаарын цэргийн хүчний станц болох RAF Fairford-аас хөөрч, агаарын дэмжлэг болон интеграцийн сургалтыг хийсэн байна. Дараа нь В-52 онгоцуудыг Румыны агаарын орон зайн дээгүүр нисэж НАТО-гийн орнуудын яг захад, Украины агаарын орон зайтай зэргэлдээх газарт байрлуулжээ. Энэ талаар Европ дахь АНУ-ын Агаарын цэргийн хүчний албаны хүн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: CNN




Улаанбаатарт 24 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө