ШУУРХАЙ: Оросын цэргийн бүслэлтэд байгаа  Мариуполь хотод хүмүүнлэгийн коридор байгуулахыг уриалав

ШУУРХАЙ: Оросын цэргийн бүслэлтэд байгаа Мариуполь хотод хүмүүнлэгийн коридор байгуулахыг уриалав

Украины Мариуполь хотын дарга В.Бойченко ОХУ-ын цэргийн "хэрцгий дайралт" гэж нэрлэсэн бүслэлт үргэлжилж байгаа энэ үед хүмүүнлэгийн коридор байгуулахыг уриалсан байна.

Мариуполь боомт хот Пүрэв гараг /2022.03.03/-аас хойш Оросын цэргийн бүслэлтэд байгаа юм. Тус хотод 450 мянга орчим хүн амьдардаг бөгөөд хүчтэй буудлагад өртөж, эрчим хүч, усан хангамж нь тасарсан байна.  Украины хамгийн том боомт хотуудын нэг болох Мариуполь нь стратегийн ач холбогдолтой. Учир нь түүнд хяналт тавих нь Крым болон Оросын дэмжлэгтэй Луганск, Донецк бүс нутгуудын хооронд хуурай замын коридор үүсгэх боломжтой ажээ.

Эх сурвалж: BBC

Украины Мариуполь хотод эвдэрсэн орон сууцны барилга