ШУУРХАЙ: В.Зеленский Украинаас зугтсан гэх мэдээллийг няцааж, Киевт байгаа гэдгээ мэдэгдэв

ШУУРХАЙ: В.Зеленский Украинаас зугтсан гэх мэдээллийг няцааж, Киевт байгаа гэдгээ мэдэгдэв

Украины Ерөнхийлөгч В.Зеленский өнгөрсөн баасан гараг /2022.03.04/-т өөрийн албан ёсны инстаграм хуудастаа, “нийслэл Киевт байгаа бөгөөд эх орноосоо дүрвэээгүй” гэж мэдэгджээ.

Тэрээр, "Хоёр хоног тутамд намайг хаа нэг тийшээ зугтсан тухай мэдээлэл гарч байна. Би Украин, Киев, ажлын байрнаасаа зугтаагүй. Таны харж байгаагаар би энд өөрийн байранд байна. А.Борисович энд байна. Хэн ч хаашаа ч зугтаагүй. Энд бид ажиллаж байна" гэжээ. Мөн тэрээр, "Бид гүйх дуртай, гэхдээ одоо бидэнд зүрх судасны янз бүрийн дасгал хийх цаг байхгүй" гэж хошигножээ.

Эх сурвалж: CNN