ШУУРХАЙ: Оросын бүслэлтэд байгаа хоёр хотод түр гал зогсоохоо мэдэгдэв

2022-03-05 20:30

ОХУ-тай нүүлгэн шилжүүлэх коридорын талаар хэлэлцэж байгаа тул Мариуполийн иргэдийг хоргодох байранд буцаж ирэхийг уриалжээ

Украин өмнөд нутгийн хоёр хот болох Мариуполь, Волновахад түр гал зогсоохоор тохиролцож, энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхийг Оросын тал зөвшөөрсөн талаар CNN агентлаг мэдээлсэн.

Тэгвэл Мариуполь хотын зөвлөл, “нүүлгэн шилжүүлэх коридор байгуулах талаар ОХУ-тай хэлэлцээр үргэлжилж байгаа тул тулалдааны талбараас зугтахыг хүссэн оршин суугчдыг хоргодох байрандаа буцахыг хүссэн” байна. Тэд мэдэгдэлдээ, “Нүүлгэн шилжүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл удахгүй ирнэ. Одоогийн байдлаар ОХУ-тай гал зогсоох дэглэм тогтоож, хүмүүнлэгийн аюулгүй коридорыг хангах талаар хэлэлцээ хийж байна. Цагдаагийнхан чанга яригчийн тусламжтайгаар хотын иргэдэд мэдээлэл өгөх болно” гэжээ. Бямба гараг /2022.03.05/-ийн үүрээр Оросын арми Мариуполь, Волноваха хотуудыг бөмбөгдөхөө түр зогсоож, энгийн иргэдийг дүрвэх боломж олгохоо мэдэгдсэн ч тэд галаа зогсоохгүй байгаа бололтой.

Эх сурвалж: CNN

2022-03-05 17:05

ШУУРХАЙ: Оросын бүслэлтэд байгаа хоёр хотод түр гал зогсоохоо мэдэгдэв

Украин өмнөд нутгийн хоёр хот болох Мариуполь, Волновахад түр гал зогсоохоор тохиролцож, энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхийг Оросын тал зөвшөөрчээ.

Энэ нь арав хоногийн өмнө Орос Украинд түрэмгийлснээс хойшхи анхны гал зогсоох хэлэлцээр юм.

Хэдийгээр Мариуполь, Волноваха хотоос явах хүсэлтэй оршин суугчдын хувьд энэ нь сайн мэдээ боловч, түр зуурын хэлэлцээрт хамрагдсан цорын ганц газрууд юм. Учир нь энэ хугацаанд тус улсын бусад хотууд бөмбөгдөлтөд өртсөөр байна. Нүүлгэн шилжүүлэх ажил орон нутгийн цагаар 11:00 цагт эхлэсэн ажээ.

Эх сурвалж: BBC