ШУУРХАЙ: ОХУ-аас хөөрсөн онгоц Европийг тойрч АНУ-ын Вашингтон хот руу чиглэн нисэж байна

ШУУРХАЙ: ОХУ-аас хөөрсөн онгоц Европийг тойрч АНУ-ын Вашингтон хот руу чиглэн нисэж байна

ОХУ-ын Аэрофлот компани гуравдугаар сарын 8 /2022.03.08/-наас хойш гадаадын бүх нислэгийг зогсооно гэдгээ мэдэгдсэн. Учир нь АНУ, Европ гээд олон орнууд Оросын агаарын тээврийн онгоцуудыг өөрийн агаарын орон зайд нислэг үйлдэхийг нь хориглосон юм.

Тэгвэл ОХУ-ын Засгийн газрын Ил-96-300 нисэх онгоц Санкт-Петербург хотоос хөөрч, Европийг тойроод АНУ-ын Вашингтон хот руу чиглэн нисэж байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж эхлээд байна.  Харин тус онгоцонд хэн яваа гэдэг нь тодорхойгүй байна. Мөн АНУ-ын Засгийн газраас “Оросын дипломатуудын  онгоц эх орондоо буцна” гэж мэдэгдээд байна.

Эх сурвалж: Varlamov news