Их Британи өөрийн иргэдээ Оросоос гарах талаар бодохыг уриалж

Их Британи өөрийн иргэдээ Оросоос гарах талаар бодохыг уриалж

Их Британи улс иргэддээ тус улсад үлдэх нь зайлшгүй биш бол Оросоос гарах талаар бодохыг өнөөдөр /2022.03.05/ уриалжээ.

Тодруулбал, Их Британийн Гадаад хэргийн яамнаас шинэчилсэн аялал жуулчлалын зөвлөгөөнд "Хэрэв таны Орост байх нь чухал биш бол бид танд явахыг зөвлөж байна" гэж мэдэгдэв. Өнгөрөгч Даваа гараг /2022.03.01/-т Их Британийн Гадаад хэргийн яам иргэддээ нислэгийн боломж хомс, эдийн засгийн тогтворгүй байдлын улмаас Орос руу зорчихгүй байхыг зөвлөөд байсан юм. 

Эх сурвалж: CNN