Хэлэлцээнд оролцсон Украины төлөөлөгчийг “эх орноосоо урвасан” хэмээн баривчлах үеэр, буудан хөнөөжээ

Хэлэлцээнд оролцсон Украины төлөөлөгчийг “эх орноосоо урвасан” хэмээн баривчлах үеэр, буудан хөнөөжээ

Орос, Украины анхны хэлэлцээнд оролцсон Украины төлөөлөгч Денис Киреевийг тус улсын Аюулгүй байдлын алба хаагчид өнөөдөр /2022.03.05/ баривчлах гэсэнд тэрээр эсэргүүцэл үзүүлж, улмаар буудуулж алагдсан байна. Учир нь Денис Киреевийг эх орноосоо урвасан хэрэгт сэжиглэж байжээ.

Түүнийг зарим эх сурвалжууд, Оросын талд мэдээлэл дамжуулж байсан гэж мэдээлжээ.

Хачирхалтай нь, Украины Ерөнхийлөгчийн Тамгын газар Киреевийг хэлэлцээрт оролцогчийн хувиар дурдаагүй. Хэвлэлийн албанаас нийтэлсэн жагсаалтад түүний нэр байхгүй байсан ч гэрэл зураг, видео бичлэгээс түүнийг Украины хэлэлцээнийтөлөөлөгчдийн дэргэдт ширээнд сууж байсан талаар хэвлэлүүд онцолжээ. Мөн Киреев жилдээ хэд хэдэн удаа ОХУ-д очдог байсан гэж хэвлэлүүд мэдээлжээ.

Эх сурвалж: news.obozrevatel.com