“Нүүлгэн шилжүүлэх кордиор руу Оросууд буудсан” гэж буруутгалаа

“Нүүлгэн шилжүүлэх кордиор руу Оросууд буудсан” гэж буруутгалаа

Өнөөдөр /2022.03.05/ энгийн иргэдийг байлдааны талбараас гаргах нүүлгэн шилжүүлэх коридор руу Оросын зэвсэгт хүчнийхэн буудсан гэж Украины сайд буруутгалаа.

Тодруулбал, Волноваха, Мариуполь гэсэн хоёр хотод хүмүүнлэгийн коридор байгуулахаар урьдчилсан тохиролцоонд хүрсэн байжээ. Гэтэл ОХУ-ын тал Вольноваха хотыг хүнд зэвсгээр буудаж эхлэсэн байна.

Энэ талаар Украины сайд И.Верещук, “Бид 9:00 цагаас эхлэн Волноваха, Мариуполь гэсэн хоёр хүмүүнлэгийн коридор байгуулахаар урьдчилсан тохиролцоонд хүрсэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Орос улс Улаан загалмайн нийгэмлэгийн зуучлалын гэрээгээ зөрчиж, амлалтаа биелүүлээгүй, Волноваха хотыг буудсан. Мөн бүслэлтэд байгаа Мариуполь хотын хоёр дахь коридор ажиллахад тулалдаан бас саад болж байна" гэж мэдэгджээ.

Эх сурвалж: CNN