Чернигов хотын захад Оросын онгоцыг буудаж унагасан гэж Украины албаныхан мэдэгдэв

Чернигов хотын захад Оросын онгоцыг буудаж унагасан гэж Украины албаныхан мэдэгдэв

Долоо хоногийн турш ширүүн тулаан өрнөж буй Украины хойд нутгийн Чернигов хотын захад Оросын онгоцыг сөнөөсөн гэж Украины Онцгой байдлын алба өнөөдөр /2022.03.05/ мэдэгджээ. Онгоц орон сууцны хороолол руу унасан гэж мэдээлсэн бөгөөдослын улмаас дөрвөн хувийн байшинд гал гарчээ. Чернигов мужийн захиргааны мэдээлснээр, "3-р сарын 4-ний өдөр, 3-р сарын 5-ны шөнө Оросын нисэх онгоцууд Чернигов хотыг, голдуу суурьшлын бүс нутгийг системтэйгээр бөмбөгдсөн" гэжээ.

Эх сурвалж: CNN