ВИДЕО: Украины Гадаад хэргийн сайд “зарим хотод Оросын эсрэг жагсаал болж байгаа”-г сайшаав

ВИДЕО: Украины Гадаад хэргийн сайд “зарим хотод Оросын эсрэг жагсаал болж байгаа”-г сайшаав

Украины Гадаад хэргийн сайд Д.Кулеба өөрийн твиттер хуудастаа тус улсын Бердянск, Херсон гэсэн хоёр хотын иргэд Оросын эзлэн түрэмгийллийг эсэргүүцэн жагсаалыг харуулсан видеог нийтэлжээ.

Тэрээр, “Олон мянган тайван Украинчууд зэвсэгт орос цэргүүдийн өмнө Оросын эзлэн түрэмгийллийг эсэргүүцэж байна. Тэд Дэлхий нийтэд урам зориг өгч байна. Ямар сүнс вэ” хэмээжээ. Мөн тэрээр, “Бердянск хотод энх тайванч Украинчууд хот нь Оросын түрэмгийлэгчдийнх биш гэдгийг харуулж байна. Би эх орон нэгтнүүдийнхээ айдасгүй сэтгэлийг биширч, дэлхийн өнцөг булан бүрээс тэднийг дэмжихийг уриалж байна" хэмээжээ. Харин тус бичлэг хэзээ хийгдсэн бичлэг нь тодорхойгүй байгаа талаар CNN дурдсан байна. Учир нь өчигдөр /2022.03.04/ тус хоёр хотод Оросын эзлэн түрэмгийллийг эсэргүүцсэн жагсаал болсон юм.

Эх сурвалж: CNN