“Украинчууд гал зогсоох хугацааг сунгах хүсэлгүй байна” гэж Оросын тал буруутгажээ

“Украинчууд гал зогсоох хугацааг сунгах хүсэлгүй байна” гэж Оросын тал буруутгажээ

Украин өмнөд нутгийн хоёр хот болох Мариуполь, Волновахад түр гал зогсоохоор тохиролцож, энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхийг Оросын тал зөвшөөрсөн талаар Олон улсын хэвлэлүүд мэдээлж байв.

Гэтэл төд удалгүй Мариуполь хотын зөвлөл, “нүүлгэн шилжүүлэх коридор байгуулах талаар ОХУ-тай хэлэлцээр үргэлжилж байгаа тул тулалдааны талбараас зугтахыг хүссэн оршин суугчдыг хоргодох байрандаа буцахыг хүссэн” байдаг. Учир нь Волноваха хотоос дүрвэгчдийн кордиор руу Оросын цэргүүд буудсан байдаг.  

Тэгвэл ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам, “Украины эрх баригчдыг гал зогсоох хугацааг сунгах хүсэлгүй байна гэж буруутгаж, Москвагийн цагаар 18:00 цагаас эхлэн довтолгоогоо дахин эхлүүлэхээ мэдэгджээ. Тодруулбал, Мариуполь, Волноваха хотод зарласан хүмүүнлэгийн коридороор нэг ч энгийн иргэн дайны бүсийг орхиж чадахгүй гэж Оросын яам мэдэгдсэн байна.

Эх сурвалж:  Varmalov news