Изралийн Ерөнхий сайд Н.Беннет Москвад очиж В.Путинтай хэлэлцээр хийжээ

Изралийн Ерөнхий сайд Н.Беннет Москвад очиж В.Путинтай хэлэлцээр хийжээ

Манай цагаар өнгөрсөн шөнө /2022.03.05-06/ Украины асуудлыг хэлэлцэхээр Израилийн Ерөнхий сайд Н.Беннет Москвад богино хэмжээний ажлын айлчлал хийж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хэлэлцээр хийсэн талаар Кремль мэдээлсэн байна. 

Харин тус уулзалт гурван цаг үргэлжилсэн талаар CNN агентлаг мэдээлжээ. Харин тус айлчлалын дараа Н.Беннетт Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй ярилцсан, ингээд Москвагийн уулзалт дууссаны дараа Н.Беннетт Германы канцлер О.Шольцтой уулзахаар Берлин рүү явсан талаар Израилийн албаны хүн мэдэгджээ.

Өмнө нь Украины Ерөнхийлөгч В.Зеленский Израилийн Ерөнхий сайд Беннеттээс зуучлахыг удаа дараа хүссэн байдаг. Сонирхуулахад, Израилийн Ерөнхий сайдын Москвад хийх айлчлалыг ямар нэгэн байдлаар урьдчилж зарлаагүй бөгөөд тус айлчлалын талаар өнгөрсөн шөнө л мэдэгдсэн байна.

Эх сурвалж: CNN

Varlamov news