Гурав дахь шатны хэлэлцээ маргааш болно гэж Украины тал мэдэгдэв

Гурав дахь шатны хэлэлцээ маргааш болно гэж Украины тал мэдэгдэв

Орос, Украины хоёр удаагийн хэлэлцээ өнгөрсөн долоо хоногт болсон. Тус хэлэлцээнд ОХУ тал өөрсдийн байр сууриа хатуу барьж бөгөөд дайны хөлөөс энгийн иргэдэд зугтах боломж олгож, "хүмүүнлэгийн кордиор" байгуулах талаар хоёр тал тохиролцсон ч үр дүнд хүрэхгүй байгаа юм. 

Тэгвэл гурав дахь шатны хэлэлцээ орон нутгийн цагаар маргааш /2022.03.07/ болно гэж Украины төлөөлөгчдийн гишүүн Д.Арахамиа мэдэгджээ. Одоогоор Оросын тал энэ мэдээлэлд ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа аж.

Эх сурвалж: Varmalov news