Энэ долоо хоногт “НҮБ-аас хөөгдсөн” Оросын дипломатчдыг авч явахаар тус улсын онгоц өчигдөр /2022.03.05/-т Вашингтоныг чиглэн ниссэн талаар АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын албаны хүн мэдэгдлээ.
Тодруулбал, оршин суух эрхээ урвуулан ашигласан хэргээр НҮБ-аас хөөгдсөн Оросын дипломатчдыг гаргахын тулд ОХУ-ын Засгийн газрын захиалсан нислэгийг АНУ зөвшөөрсөн гэж Төрийн департаментын төлөөлөгч мэдэгдсэн байна. Энэ талаар АНУ-ын албаны хэвлэлийн төлөөлөгч, “Оросын төлөөлөгчийн газрын ажилтнууд болон тэдний ар гэрийнхэн бидний заасан хугацаанд явахыг баталгаажуулахын тулд холбооны журмын дагуу энэхүү онцгой тохиолдолыг хийсэн" гэжээ.
Харин ОХУ-ын тал үүнийг үгүйсгэж байна. Энэ талаар ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч М.Захарова, "Оросын тусгай нислэгийн эскадриль Санкт-Петербург хотоос Вашингтон руу ниссэн. Энэ нислэг дипломатчдыг аваад Санкт-Петербург хотод буцаж ирнэ" гэжээ.
Эх сурвалж: Reuters.com