Киевийн ойролцоох нүүлгэн шилжүүлэх хяналтын цэгийг бууджээ

Киевийн ойролцоох нүүлгэн шилжүүлэх хяналтын цэгийг бууджээ

Өнөөдөр /2022.03.06/ өглөө Киевээс баруун зүгт орших Ирпин дүүргийн нутаг дэвсгэрээс энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх гарцыг буудсан байна. Энэ үеэр  Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тус газарт зураг авалт хийж байжээ. Мөн тухайн үед шалган нэвтрүүлэх хэсгээр энгийн иргэдийн цуваа ч ирж байжээ. Одоогоор тус хэсэгт амиа алдсан хүмүүсийн талаарх тодорхой мэдээлэл ирээгүй байгаа ажээ. 

Эх сурвалж: CNN