Шоронд хоригдож буй сөрөг хүчний зүтгэлтэн А.Навальный Оросуудыг Украины дайныг эсэргүүцэн жагсахыг уриалсны дараа Оросын 21 хотод 600 гаруй жагсагчийг баривчилсан талаар OVD-Info хяналтын бүлэг мэдээлжээ. Учир нь А.Навальный ОХУ-ын хотуудын төв талбайд орон нутгийн цагаар 14:00 цагаас буюу Москва, Санкт-Петербургт 11:00 цагт жагсаал хийхийг уриалсан юм. Мөн ОХУ-д засгийн газрын эсэргүүцсэн жагсаал цуглааны үеэр хүмүүсийг олноор нь баривчлах нь хэвийн үзэгдэл болсон. Украинд 11 хоногийн өмнө дайн эхэлснээс хойш Орост наад зах нь 8 мянган жагсагч баривчлагдсан гэж OVD-Info мэдээлсэн байна.
Эх сурвалж: BBC