“Хүмүүнлэгийн коридоруудыг дахин нээнэ” гэж Оросын төрийн хэвлэл мэдээлжээ

“Хүмүүнлэгийн коридоруудыг дахин нээнэ” гэж Оросын төрийн хэвлэл мэдээлжээ

Украины зүүн өмнөд хэсэгт орших Мариуполь, Волноваха хотуудад хүмүүнлэгийн тусламжийн коридорууд өнөөдөр /2022.03.06/ дахин нээгдэнэ гэж Оросын төрийн мэдээллийн ТАСС агентлаг мэдээлжээ. 

Учир нь Украины эрх баригчид өчигдөр /2022.03.05/ Оросууд гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн хэмээн энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг түр зогсоосон юм. Тэгвэл “Мариуполь, Волноваха хотод хүмүүнлэгийн коридорууд дахин нээгдэнэ гэж Бүгд Найрамдах Донецк Ард Улсын "Ардын цэрэг"-ийн орлогч дарга Э.Басурин мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжилээ.

Сонирхуулахад, Мариуполь, Волноваха хотуудын оршин суугчид олон хоног ширүүн буудлагад өртөж байгаа тул тэднийг аюулгүй  явах боломжийг олгохын тулд Орос өнгөрсөн бямба гараг /2022.03.04/-т гал зогсоох тохиролцоонд хүрсэн юм. Гэвч Украины эрх баригчид Оросууд гэрээгээ зөрчиж, довтолгоогоо үргэлжлүүлж, олон мянган энгийн иргэдийг улам хүнд байдалд оруулсан гэж буруутган, нүүлгэн шилжүүлэх ажиллагааг түр зогсоогоод байсан юм.

Эх сурвалж: CNN