ОХУ-ын Украинд түрэмгийлснийг Беларусь улс дэмжсэн тул, тус улсын эсрэг экспортын хяналт тавина гэж БНСУ /Өмнөд Солонгос /-ын Гадаад хэргийн яам өнөөдөр /2022.03.06/ мэдэгджээ.
Тодруулбал, экспортын хяналтыг Москвад ногдуулсантай ижил аргаар хэрэгжүүлнэ гэж тус яамнаас мэдээлсэн байна. Учир нь хоёрдугаар сараас эхлэн БНСУ Орос руу стратегийн бараа бүтээгдэхүүн экспортлохыг хориглосон юм. БНСУ-ын ГХЯ-ны албаны мэдээлэлд, ”Беларусь улс нь Оросыг Украин руу довтлохыг бодитоор дэмжиж байна гэж манай засгийн газар үзэн, Беларусийн эсрэг экспортын хяналтыг хэрэгжүүлэхээр өнөөдөр /2022.03.06/ шийдвэрлэсэн" гэжээ.
Эх сурвалж: CNN