ФОТО: Дайныг эсэргүүцсэн 3500 жагсагч ОХУ-д баривчлагджээ

ФОТО: Дайныг эсэргүүцсэн 3500 жагсагч ОХУ-д баривчлагджээ

Өнөөдөр /2022.03.06/ Орос орон даяар дайныг эсэргүүцсэн 3500 орчим жагсагч баривчлагдсан гэж Оросын Интерфакс мэдээллийн агентлаг тус улсын Дотоод хэргийн яамны мэдээллийг иш татан мэдээлжээ. 

Тус мэдээлэлд: 

  • Ням гараг /2022.03.06/-т Москвад болсон эсэргүүцлийн жагсаалд 2500 орчим хүн оролцсоноос 1700 нь баривчлагдсан.
  • Санкт-Петербургт дахин 1500 хүн эсэргүүцлээ илэрхийлж, 750 хүнийг баривчилсан.
  • Мөн бусад бүс нутгуудад болсон эсэргүүцлийн жагсаалд нийт 1200 гаруй хүн оролцсон бөгөөд тэдний 1061 нь баривчлагдсан гэжээ.

Баривчлагдсан хүмүүсийг орон нутгийн цагдаагийн хэлтэст аваачиж, "тэднийг шүүхэд өгөх асуудлыг шийдэж байна" гэж Дотоод яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Харин хүний эрхийн OVD-Info вэб сайтын мэдээлснээр, Москва Украиныг эзлэн түрэмгийлж эхэлснээс хойш Орос орон даяар дайны эсрэг жагсаалын үеэр нийт 10,946 хүн саатуулагдсан гэжээ.

Эх сурвалж: BBC