Оросууд Одесс руу дайрахаар бэлдэж байна  гэж В.Зеленский анхааруулжээ

Оросууд Одесс руу дайрахаар бэлдэж байна гэж В.Зеленский анхааруулжээ

Украины Ерөнхийлөгч В.Зеленский, “Оросын арми өмнөд хэсгийн Одесса хотыг бөмбөгдөхөөр бэлтгэж байна” гэж өнөөдөр /2022.03.06/ анхааруулжээ.

Одесса нь хар тэнгисийн эрэг дээрх боомт хот бөгөөд нэг сая хүн амьдардаг байна. Мөн Молдавын хил болон Оросын дэмжлэгтэй салан тусгаарлагч Молдавын Приднестровск мужтай ойрхон оршдог ажээ. Европын эв санааны нэгдлийн асуудал хариуцсан хотын албаны хүн М.Шмушкович хэлэхдээ, “100 мянга гаруй хүн аль хэдийн Одесаас дүрвэсэн. Гэхдээ тэр хот тулалдахад бэлэн" гэжээ. Харин тус хотод олон тооны цэргийн хяналтын цэгүүд байгаа гэсэн мэдээлэл байгаа ч гудамжууд тайван, ихэнх нь хоосон байгаа аж.

Эх сурвалж: BBC