Орост өчигдөр болсон "Дайныг эсэргүүцсэн" жагсаалын үеэр 4357 хүнийг баривчилсан гэж мэдээлжээ

Орост өчигдөр болсон "Дайныг эсэргүүцсэн" жагсаалын үеэр 4357 хүнийг баривчилсан гэж мэдээлжээ

Оросын арми Украин руу түрэмгийлсэн үйл явдлыг олон орды иргэд эсэргүүцэж байгаагийн зэрэгцэн ОХУ-ын олон зуун мянган иргэд ч эсэргүүцэж жагсаал цуглаан хийж байгаа талаар олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлсээр байна.

Тухайлбал, өчигдөр /2022.03.06/ ОХУ-д болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр дор хаяж 4357 хүн баривчлагдсан гэж Орост саатуулагдсан хүмүүсийг хянадаг бие даасан хяналтын байгууллага OVD-Info мэдээлжээ. “OVD-Info”-ын мэдээлснээр 56 хотод тус бүр хүмүүсийг саатуулсан байна.

Эх сурвалж: CNN