"Монголын шар шороон шуурга" БНСУ-д ирэх төлөвтэй байгааг анхааруулжээ

"Монголын шар шороон шуурга" БНСУ-д ирэх төлөвтэй байгааг анхааруулжээ

Монголын төв хэсэг болон Хятадын зүүн хойд хэсгээс шар шороо нүүдэллэн орж ирэх төлөвтэй байгаа тул БНСУ-ын цаг уурын албанаас иргэдэд анхааруулга өгчээ.

Иргэдэд өгсөн анхааруулгад “маргааш өдөр ихэнх нутгаар шар шороон шуурга шуурч, нарийн тоосонцрын хэмжээ ихэснэ. Тэр дундаа нийслэл Сөүл хот, Ганвон, Чунчон, Хонам зэрэг хотод үүрээр, Ённам, Чежү хотод өглөө агаарын бохирдлын хэмжээ маш муу түвшинд хүрнэ. Иймээс иргэдийг гадуур гарахдаа амны хаалтаа зүүхийг анхааруулж байна” гэжээ.

Эх сурвалж: MBC