АНУ-аас хөөгдсөн Оросын дипломатуудыг тээвэрлэсэн ОХУ-ын засгийн газрын нисэх онгоц Нью-Йорк хотын “Жон Кеннеди”-гийн нэрэмжит олон улсын нисэх буудлаас Москваг чиглэн ниссэн тухай Flight Radar24 мэдээлжээ.
Харин энэ талаар ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч М.Захарова бямба гараг /2022.03.05/-т өгсөн мэдээлэлдээ, "Энэ онгоц Оросын дипломатуудыг аваад эх орондоо буцаж ирнэ" гэж мэдэгдсэн юм. Сонирхуурахад, Хоёрдугаар сарын сүүлээр НҮБ-д суугаа АНУ-ын төлөөлөгчийн газраас гаргасан мэдэгдэлд, “Оросын 12 дипломатчийг АНУ-д оршин суух эрхээ урвуулан ашиглаж, манай үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх тагнуулын үйл ажиллагаа явуулсан" гэж мэдэгдсэн юм.
Эх сурвалж: CNN