ОХУ-д өнгөрсөн ням гараг /2022.03.07/-т дайныг эсэргүүцсэн жагсаалд оролцсон 4640 хүнийг баривчилсан гэж хүний эрхийн хараат бус ажиглагч OVD-Info байгууллагаас мэдээллээ. Тус байгууллагын тооцоолсноор Орост “дайны эсрэг жагсаал”-д оролцсон нийт 13 мянга гаруй хүн баривчлагдаад байгаа гэжээ. Тухайлбал, өчигдөр Оросын төрийн мэдээллийн ТАСС агентлагт Санкт-Петербург хотод "зөвшөөрөлгүйжагсаалд 1500 орчим хүн оролцсон" гэж мэдээлсэн байна.
Эх сурвалж: CNN