Японы Гадаад хэргийн яам өнөөдөр /2022.03.07/ ОХУ-д хийх аялалын зөвлөмжөө нэмэгдүүлж, Япон иргэдийг тус улсад зорчихгүй байхыг уриаллаа.
Тус мэдээлэлд, “Японы иргэд ирээдүйд тус улсаас гарах арга зам улам бүр хязгаарлагдана гэдгийг санаж, тус улсыг орхих талаар бодож үзэх хэрэгтэй" гэжээ. Мөн тус яамнаас, “ОХУ-д үзүүлэх эрсдэлийн сэрэмжлүүлгийг 3-р түвшнээс 4-р түвшинд хүргэсэн. Учир нь Оросын агаарын тээврийн агентлаг дотоодын агаарын тээврийн компаниуддаа гадаад улс руу хийх нислэгээ түр зогсоохыг зөвлөсний дараа ийм шийдвэр гаргасан” гэж мэдэгдэлдээ дурджээ.
Эх сурвалж: CNN