Украины Үндэсний цагдаагийн тусгай хүчний анги Киевээс зүүн хойд зүгт 48 километрын зайд орших жижиг тосгонд Оросын хоёр танкийг устгасан гэж мэдээлжээ. Цагдаагийн тусгай ангийн нийтэлсэн видео бичлэгт Шуурхай хариу арга хэмжээний багийн хэд хэдэн гишүүд Оросын танкуудыг пуужин харвах гранат ашиглан отолт хийж байгаа нь харагдах аж.
Эх сурвалж: CNN