В.Зеленский: Цэргийн гэмт хэрэг бүрийг булшинд нь ортол мөшгих болно

В.Зеленский: Цэргийн гэмт хэрэг бүрийг булшинд нь ортол мөшгих болно

ОХУ-ын арми Уркаин улс руу халдан, довтолсон үйл явдал сүүлийн хоногуудад хэрхэн өрнөж байгааг BBC агентлаг тоймлон хүргэжээ.

Үүнд:

  • Их Британийн батлан ​​хамгаалахын албаныхан Оросын арми Украины хатуу эсэргүүцэл, логистикийн дэмжлэг муу зэргээс болж өнгөрсөн 48 цагийн хугацаанд хамгийн бага ахиц олсон гэж үзэж байгаагаа мэдэгдэв.
  • Гэвч Украины командлагчид Оросын арми дахин цугларч, нийслэл Киев рүү дайралт хийхээр бэлтгэж байгааг анхааруулаад байна.
  • Оросын арми Украины хотын захын хотуудыг хүчтэй буудаж, халдлагад бэлтгэхийн тулд Беларусаас авчирсан танкийн ангиудад түлш дахин нийлүүлж байна гэж албаныхан мэдэгдээд байна.
  • Зүүн өмнөд хэсэгт орших Мариуполь хот руу оросууд буудсаны улмаас олон арван хүн амь үрэгдсэн тул, Украины Ерөнхийлөгч В.Зеленский Москвагийн цэргүүдэд хандаж, “цэргийн гэмт хэрэг бүрийг булшинд нь ортол мөшгих болно” гэж анхаарууллаа.
  • Бүгд найрамдах намаас сонгогдсон сенатор М.Рубио Ням гараг /2022.03.06/-т CNN-д мэдээлэл өгөхдөө, "Украины нутаг дэвсгэрт нислэгийн хориотой бүс тогтоох нь "Дэлхийн Гуравдугаар дайн" эхлүүлнэ гэж мэдэгдэв.
  • Хориг арга хэмжээ Москвагийн эдийн засгийг онилсон хэвээр байгаа бөгөөд Netflix, American Express зэрэг томоохон компаниуд Орост үйлчилгээгээ зогсоогоод байна.

Эх сурвалж: BBC