Өнгөрсөн баасан гарагт Их Британийн Деррифорд эмнэлгийн нисдэг тэрэг газардах үеэр хөгшин настай эмэгтэй осолдож, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, 87 настай эмэгтэй нь нисдэг тэргийг газардах үеэр явган хүний замаар явж байсан бөгөөд хүчтэй салхинд хийсэж осолдсоноор нас барсан байна. Одоогоор хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа гэж мэдэгдсэн бөгөөд шалгалтын явцад мөн 80 гаруй насны өөр эмэгтэй тус осолд өртөж, аарцаг нь хугарсан ч биеийн байдал харьцангуй тогтвортой байгааг тогтоожээ. Харамсалтайгаар амь насаа алдсан 87 настай эмэгтэйн хувьд толгойдоо хүнд гэмтэл авч, эмнэлэгт нас барсан бөгөөд холбогдох албанаас тус эмгэнэлт хэрэгт өртсөн бүх хүмүүсээс уучлалт гуйсан байна.
Эх сурвалж: BBC