АНУ Оросын нефтэд хориг тавьж, Украинд сөнөөгч онгоц хүргэх чиглэлээр ажиллана

АНУ Оросын нефтэд хориг тавьж, Украинд сөнөөгч онгоц хүргэх чиглэлээр ажиллана

АНУ ойрын өдрүүдэд ОХУ-ын эсрэг гурван чиглэлийн хориг арга хэмжээ авахаар бэлтгэж байгаа талаар албаныхан мэдээлжээ. Хоригт

  • Оросын нефтийн импортыг хориглох,
  • Оросыг дайны гэмт хэрэг үйлдсэн гэж зарлах,
  • Польшийн сөнөөгч онгоцыг Украинд хүргэхэд туслах арга хэмжээнүүдийг авч ажиллах аж.

Энэ талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен “АНУ-ын үндэсний аюулгүй байдлын дээд албан тушаалтнууд Украины зэвсэгт хүчинд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллаж байна. Мөн өнгөрсөн Бямба гарагт ерөнхийлөгч Жо Байден Оросын нефтийн импортыг хориглох асуудлыг хэлэлцсэн. Одоо бид энэ талаар Европ дахь түншүүд, холбоотнуудтайгаа ярилцаж байна” гэжээ.

ОХУ-аас тус улсад нийлүүлэх нефтийн хэмжээ нийт импортын харьцангуй бага хувийг эзэлдэг ч сүүлийн долоон хоногт огцом буурч байна. Шинжээчдийн үзэж буйгаар хэрэв АНУ худалдан авалтаа зогсоовол ОХУ бусад улс оронд тэр дундаа Хятад руу нийлүүлэлт хийх төлөвтэй байгаа аж.

Эх сурвалж: CNN