ШУУРХАЙ: Э.Макроны В.Путинд тавьсан хүсэлтийн дагуу Оросын арми “чимээгүй дэглэм” тогтоож, коридор нээжээ

ШУУРХАЙ: Э.Макроны В.Путинд тавьсан хүсэлтийн дагуу Оросын арми “чимээгүй дэглэм” тогтоож, коридор нээжээ

Францын Ерөнхийлөгч Э.Макрон саяхан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай утсаар ярьж, дайны хөлөөс энгийн иргэдийг гарч явахад зориулсан “хүмүүнлэгийн кордиор” байгуулах ёстой гэж хэлсэн талаар Олон улсын хэвлэлүүд мэдээлсэн.

Тэгвэл Э.Макроны В.Путинд тавьсан хүсэлтийн дагуу Оросын арми өнөөдөр /2022.03.07/орон нутгийн цагаар 10:00 цагаас эхлэн “чимээгүй дэглэм тогтоож, Киев, Мариуполь, Харьков зэрэг хотуудаас хүмүүнлэгийн коридор нээсэн” талаар ОХУ-ын хүмүүнлэгийн штаб мэдээлжээ. Мөн Украины Ерөнхийлөгч В.Зеленский, “Харьков, Чернигов, Мариуполь, Херсон, Гостомель, Волноваха хотуудыг “баатар хот”-оор шагнасан тухайгаа зарлажээ.

Эх сурвалж: Varlamov news