БНСУ Оросын Төв банктай гүйлгээ хийхийг хориглолоо

БНСУ Оросын Төв банктай гүйлгээ хийхийг хориглолоо

Украин руу халдан довтолсон шалтгаанаар ОХУ-ын эсрэг авч буй дэлхийн улс орнуудыг хориг арга хэмжээнд БНСУ нэгдлээ. Тодруулбал, өнөөдөр өглөө тус улс Оросын төв банктай хийх гүйлгээгээ тасалж, вон дахь бүх хөрөнгийг хөдөлгөөнгүй болгох шийдвэр гаргасан байна.

Тус улсын Гадаад хэргийн яамнаас “Оросын төв банкны вон дахь хөрөнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй задруулах боломжгүй” гэжээ.

Эх сурвалж: Reuters