БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Бликентэй утсаар ярьж, Украины нөхцөл байдлын асуудлаар санал солилцжээ.
Тэрбээр онлайн уулзалтын үеэр “Украины нөхцөл байдал бол манай улсын харахыг хүсэхгүй байгаа зүйл. Украины хямралыг яриа хэлэлцээрээр шийдвэрлэх ёстой” гэжээ. Мөн АНУ, НАТО, Европын холбоог Оростой адил тэнцүү хэлэлцээ хийхийг уриалахын сацуу “НАТО зүүн зүгт үйл ажиллагаагаа тасралтгүй тэлснээр Оросын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгааг анхаарах ёстой.
Манай улс хурцадмал байдлыг намжаах, улс төрийн аргаар зохицуулах бүхий л хүчин чармайлтыг дэмжиж байгаа бөгөөд үүсээд буй нөхцөл байдлыг дипломат арга замаар шийдвэрлэхэд сөрөг нөлөө үзүүлж, гал дээр тос нэмэх аливаа асуудлыг эсэргүүцнэ” гэсэн байна.
Харин Блинкен ОХУ Украинд “урьдчилан бодож, үндэслэлгүй дайн явуулсныхаа дараа “өндөр үнэ төлнө” гэж мэдэгдсэн байна. Мөн тэрбээр “дэлхий нийтийн эрх чөлөө, бүрэн эрхт байдлын үндсэн зарчмын төлөө аль үндэстэн зогсож байгааг харж байна” гэжээ.
Дэлхийн улс орнуудын авч буй хориг арга хэмжээ ОХУ-ын эдийн засагт хүндээр тусаж буй энэ үед БНХАУ-ын талаас тус улсад гар сунгах тал дээр яарахгүй байгаа. Шинжээчдийн үзэж буйгаар хэрэв Хятад улс ОХУ-д тусалбал давхар эдийн засгийн хориг орох эрсдэлтэй аж.
Эх сурвалж: CNN