ОХУ-аас зарласан гал зогсоох шинэ коридоруудын заримыг Орос эсвэл Беларусь руу чиглүүлсэн байгаа талаар BBC агентлаг мэдээлжээ.
Тэд мэдэгдэлдээ, “Оросын арми "нүүлгэн шилжүүлэлтэд нисгэгчгүй онгоц ашиглан тасралтгүй бодит хяналт" хийнэ гэж нэмж хэлжээ. Харин уг саналыг Украины ерөнхийлөгч В.Зеленскийн "бүрэн ёс суртахуунгүй" хэмээн үзэж, Орос улс "хүмүүсийн зовлон зүдгүүрийг ашиглаж байна" гэж мэдэгдсэн байна. Мөн Их Британийн Засгийн газрын сайд Ж.Клеверли ОХУ-ын Беларусь эсвэл Орос руу чиглэсэн хүмүүнлэгийн коридорт энгийн иргэдэд нэвтрэх боломжийг олгох түр гал зогсоох төлөвлөгөөг "итгэл үнэмшилгүй" гэж нэрлэжээ. ТэрээрBBC-д өгсөн ярилцлагадаа "Өнөөдрийн байдлаар танайхыг сүйрүүлж байгаа улсын гарт нүүлгэн шилжүүлж өгөх нь утгагүй зүйл" гэжээ.
Эх сурвалж: BBC