ШУУРХАЙ: Өнөөдөр болох гурав дахь шатны хэлэлцээнд оролцохоор Оросын тал Беларусь руу явжээ

ШУУРХАЙ: Өнөөдөр болох гурав дахь шатны хэлэлцээнд оролцохоор Оросын тал Беларусь руу явжээ

Орос, Украины гурав дахь шатны хэлэлцээ өнөөдөр /2022.03.07/ болно гэж ОХУ-ын тал мэдэгдсэн. Харин Украины Ерөнхийлөгч В.Зеленский хэлэлцээнд бэлэн байгаагаа мэдэгдэж, В.Путинтай уулзах санал ч гаргасан.

Хоёр тал эхний шатны хэлэлцээнд тодорхой үр дүнд хүрч чадаагүй бол, хоёр дахь шатны хэлэлцээнд хүмүүнлэгийн кордиор байгуулж, түр гал зогсоох тал дээр санал нэгдсэн гэж буй. Тэгвэл өнөөдөр болох гурав дахь шатны хэлэлцээнд оролцохоор ОХУ-ын төлөөлөгчид Беларусь улс руу явсан талаар Оросын тал мэдэгджээ.

Эх сурвалж: Varlamov news