Оросын цэргүүд өнөөдөр /2022.03.07/ өглөө Украины стратегийн боомт хот болох Миколайев руу дайралт хийсэн тул, тус хотын оршин суугчдыг хоргодох байрандаа байхыг албаныхан анхааруулжээ.
Энэ талаар бүс нутгийн амбан захирагч В.Ким телеграмм хаягтаа “Бид довтолж байна. Дайсан манай нисэх онгоцны буудал руу орлоо" гэжээ. Мөн хотын дарга О.Сенкевич, “Өнөөдөр бүх Миколайвчууд Оросын дайралтын чимээнээр сэрлээ. Дайсан хотын орон сууцны барилгуудыг онилсон. Иймд энгийн иргэд суманд оногдохгүй байх”-ыг анхааруулжээ.
Эх сурвалж: CNN