АНУ болон НАТО-гийн гишүүн орнууд Украинд танк эсэргүүцэх 17 мянган пуужин, 2 мянган зенит пуужин илгээсэн гэж АНУ-ын өндөр албан тушаалтан CNN агентлагт ярьжээ. Тодруулбал, “Украин руу Оросын довтолгоо эхлэхээс өмнө Европ тивийн тэнгэрт цэргийн ачааны онгоцууд, ялангуяа АНУ-ын агаарын тээврийн флотын тулгуур болох С-17 онгоцнууд дүүрсэн байсан. Энэхүү нислэгүүд нь НАТО-гийн зүүн жигүүрийн дагуух цэргүүдийн байрлалыг өөрчилснөөс гадна Украинд зэвсэг хүргэж байсан” гэж Батлан хамгаалах яамны өндөр албан тушаалтан CNN-д ярьжээ.
Эх сурвалж: CNN