Украин, ОХУ-ын гурав дахь шатны хэлэлцээ орон нутгийн цагаар Даваа гараг /2022.03.07/-ийн 16:00 цагт эхлэх ёстой. Энэ нь Украины цагаар өглөө 9:00 цаг гэж Украины Ерөнхийлөгчийн зөвлөх М.Подоляк твиттер хуудсандаа мэдэгджээ.
Харин ОХУ-ын төрийн мэдээллийн ТАСС агентлаг Ням гараг /2022.03.06/-т мэдээлснээр, Оросын төлөөлөгч Л.Слуцки мөн хэлэлцээ гуравдугаар сарын 7-нд болно гэдгийг баталсан гэжээ. Харин энэ удаагийн хэлэлцээ хаана болох байршлыг зарлаагүй байна. Хэлэлцээний эхний шат, хоёр дахь шат хоёулаа Беларусь улсад болсон билээ.
Эх сурвалж: CNN