Украины Европын холбоонд элсэх асуудлыг “ойрын өдрүүдэд” хэлэлцэнэ гэж Европын зөвлөлийн дарга мэдэгджээ

Украины Европын холбоонд элсэх асуудлыг “ойрын өдрүүдэд” хэлэлцэнэ гэж Европын зөвлөлийн дарга мэдэгджээ

Украины Европын холбоонд элсэх хүсэлтийг “ойрын өдрүүдэд” хэлэлцэнэ гэж Европын зөвлөлийн дарга Ч.Мишель өнөөдөр /2022.03.07/ мэдэгджээ. Тэрээр, "Европийн холбоо Оросын түрэмгийллийн улмаас учирсан хүмүүнлэгийн зовлонг хөнгөвчлөх, цөмийн аюулгүй байдлыг хангах чиглэлд Украины талд тууштай зогсож байна" гэжээ.  

Үүний зэрэгцээ Ч.Мишель Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй утсаар ярьсан тухайгаа твиттер хуудастаа дурджээ. Тэрээр, “Цөмийн байгууламжид аюул заналхийлж, иргэний болон чухал дэд бүтцийг буудаж байгаа талаар бид ярилцлаа. Үүнийг зогсоох ёстой. Украиныг Европын холбоонд элсүүлэх асуудлыг хөндсөн. Украины ард түмэн үүнийг хүртэх ёстой" гэжээ.

Эх сурвалж: CNN