Украин цэрэггүй болж, НАТО-д элсэх хүсэлтээсээ татгалзаж, Крымийг Оросынх гэж зөвшөөрөхийг ОХУ шаардав

Украин цэрэггүй болж, НАТО-д элсэх хүсэлтээсээ татгалзаж, Крымийг Оросынх гэж зөвшөөрөхийг ОХУ шаардав

Украин Оросын нөхцөлийг хангавал "ямар ч үед" цэргийн үйл ажиллагаагаа зогсоож чадна гэж ОХУ-ын тал мэдэгдэв.

Тодруулбал, Кремлийн төлөөлөгч Д.Песков, “Украин Крымийг Оросынх, Донецкийг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрч, Луганскыг тусгаар улс гэж ярих ёстой. Үүнээс гадна Украин үндсэн хуулиа өөрчилж, аль нэг блок, жишээ нь НАТО-д нэгдэх хүсэлтээсээ татгалзах ёстой” гэж мэдэгдлээ. Мөн тэрээр, “Орос Украиныг "цэрэггүйжүүлэх" ажлыг дуусгах бөгөөд хэрэв эдгээр нөхцөл хангагдвал Оросын цэргийн ажиллагаа зогсох болно" гэжээ.

Сонирхуулахад, ОХУ 2014 оны гуравдугаар сард Украины Крымийг булаан авч, өөртөө нэгтгэсэн бөгөөд хэдэн долоо хоногийн дараа Украины зүүн хэсгийн Донецк, Луганск муж дахь Оросыг дэмжигч, салан тусгаарлагчдад дэмжлэг үзүүлж эхэлсэн гэдэг. Энэ бүх түрэмгийлэл нь өнөөдөр Украин улсыг дайны хүнд байдалд хүргээд байна.

Эх сурвалж: BBC