ХЭЛЭЛЦЭЭ: Хүмүүнлэгийн кордиорыг ярилцсан ч, бусад асуудлыг “хоосон” орхижээ

ХЭЛЭЛЦЭЭ: Хүмүүнлэгийн кордиорыг ярилцсан ч, бусад асуудлыг “хоосон” орхижээ

Орос, Украины гурав дахь шатны хэлэлцээ манай цагаар өнгөрсөн шөнө болж өндөрлөсөн байна. Сонирхуулахад, Украины төлөөлөгч М.Подоляк, хэлэлцээ эхлэхийн өмнөхөн “Оросыг энгийн иргэд рүү дайрах ажиллагаагаа зогсоох”-ыг уриалсан юм.

Тэгвэл олон улсын мэдээллийн агентлагуудын талаар мэдээлж буйгаар талууд “дайны хөлөөс зугтах иргэдэд зориулсан хүмүүнлэгийн кордиор”-уудыг тохиролцсон бол, бусад асуудал дээр тохиролцож чадаадгүй бололтой.

Тодруулбал, Украины төлөөлөгчдийн тэргүүн М.Подоляк, “Гурав дахь шатны хэлэлцээ өндөрлөлөө. Хүмүүнлэгийн коридорын логистикийг сайжруулахад бага зэрэг эерэг өөрчлөлтүүд гарч байна. Гал зогсоох, аюулгүй байдлын баталгаа зэрэг улс төрийн үндсэн блокийн талаар эрчимтэй зөвлөлдөх уулзалтыг цаашид үргэлжлүүлнэ” гэж мэдэгджээ. Учир нь Оросын тал “Украин үндсэн хуулиа өөрчилж, аль нэг блок, жишээ нь НАТО-д нэгдэх хүсэлтээсээ татгалзах ёстой” гэж шаардаж байгаа юм.

Харин хэлэлцээний Оросын төлөөлөгч н.Мединский, “Өнгөрсөн хэлэлцээгээр “хүмүүнлэгийн кордиор”-ын талаар тохиролцсон ч Украины арми газар дээрх команд, удирдлагынхаа тушаалыг биелүүлээгүйн улмаас “хүмүүнлэгийн коридор” огт ажиллахгүй байгаа. Иймд энэ асуудлыг бид удаан хугацаанд хэлэлцсэн. Коридорууд маргааш /2022.03.08/-наас ажиллаж эхэлнэ гэж найдаж байна. Харин бусад асуултыг хоосон орхисон” гэжээ. Мөн Оросын төлөөлөгчдийн гишүүн н.Слуцкий, “Бид тодорхой үр дүн хүрэхийг хүссэн ч байдал хэцүү болж байна. Тиймээс хэлэлцээрийг хурдан үргэлжлүүлнэ” гэжээ.

Тэгвэл Украины Гадаад хэргийн сайд н.Кулеба, “Украины Ерөнхийлөгч В.Зеленский, Оросын Ерөнхийлөгч В.Путин хоёрын шууд яриа хэлэлцээрийг Киев хүсч байгаа” гэж мэдэгдсэн бол, ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам, “Оросын тал "чимээгүй дэглэм" зарлаж, Москвагийн цагаар гуравдугаар сарын 8-ны 10:00 цагаас эхлэн Украинд хүмүүнлэгийн коридоруудыг гаргахад бэлэн байна” гэжээ мэдэгджээ.

Эх сурвалж: CNN

Varlamov news