ОХУ-ын Элчин сайдын яамны мэдэгдэл "шууд худал" гэж мэдэгдэв

ОХУ-ын Элчин сайдын яамны мэдэгдэл "шууд худал" гэж мэдэгдэв

АНУ-ын Төрийн департамент Их Британи дахь ОХУ-ын Элчин сайдын яамны жиргээг "шууд худал" гэж мэдэгджээ. Учир нь өчигдөр /2022.03.07/ тус яам, “Оросын цэргийн ажиллагаа нь Украины нутаг дэвсгэр дээр гарч болзошгүй эсвэл тэднээс эхэлж болзошгүй аливаа дайныг зогсоох зорилготой" гэж Оросын Гадаад хэргийн сайд С.Лавровын хэлснээс иш татаж, твиттертээ бичжээ.

АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Н.Прайс твиттер хуудсандаа “Энэ бол шал худлаа. Оросын цэргийн тусгай ажиллагаа Украинд дайн дэгдээж байгаа. Харин Украин дайн хийхийг хүсэхгүй байгаа. Худал ярихаазогсоо!" гэжээ.

Эх сурвалж: CNN