“Оросын арми Украин дахь нүүлгэн шилжүүлэх коридорыг онилсон хэвээр байна” гэж Их Британийн Батлан хамгаалах яам мэдэгдэв

“Оросын арми Украин дахь нүүлгэн шилжүүлэх коридорыг онилсон хэвээр байна” гэж Их Британийн Батлан хамгаалах яам мэдэгдэв

Их Британийн Батлан ​​хамгаалах яам өчигдөр /2022.03.07/ “Оросын зэвсэгт хүчин,нүүлгэн шилжүүлэх коридорыг онилж байна. Тухайлбал, Ирпин хотыг нүүлгэн шилжүүлэх үеэр хэд хэдэн энгийн иргэдийг хөнөөсөн” гэж буруутгажээ. Тэд тус мэдээллээ тагнуулын хамгийн сүүлийн үеийн мэдээгээр гэж тодотгосон байна.

Мөн хүчтэй тулалдааны улмаас Ирпин хот хэдэн өдрийн турш дулаан, ус, цахилгаангүй байгааг тус яам тэмдэглэжээ. Мөн Тагнуулын мэдээнд, “Оросын армийн Киев рүү чиглэсэн давшилтыг эсэргүүцсэн тулаан ойролцоох Хостомел, Буча, Ворзел, Ирпин зэрэг хотуудад үргэлжилсээр байгаа”  гэжээ.

Эх сурвалж: CNN