В.Зеленский түрэмгийлэл эхэлснээс хойш анх удаагаа албан өрөөндөө харагджээ

В.Зеленский түрэмгийлэл эхэлснээс хойш анх удаагаа албан өрөөндөө харагджээ

Украины Ерөнхийлөгч В.Зеленский өчигдөр /2022.03.07/ орой Киев дахь ажлын өрөөндөө байгаа бичлэгээ нийтэлсэн нь Оросын халдлага эхэлснээс хойш анх удаагаа өрөөндөө харагджээ. Тэрээр энэ үеэрээ, “Би Киевт байрлаж байна. Энэ миний оффис. Би нуугаагүй. Мөн би хэнээс ч айхгүй" гэжээ. Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш анх удаа хорогдох байрныхаа гадаа харагдсан гэж олон улсын хэвлэлүүд онцолж байна.

Эх сурвалж: CNN